Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд шалгалт хийж эхэлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсүүд хамтран Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний биед гэмтэл учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад аюулгүй ажиллагааны талаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах зорилгоор 1 сарын хугацаатай “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулж байна.

Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтүзэхэд нийт 3,812 үйлдвэрлэлийн осолд 4,190 хүн өртсөний 1,835 нь хүнд гэмтсэн бол 1,673 хүн хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн 2018 онд гэхэд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас 41 гэмт хэрэг бүртгэгдсэний дийлэнх буюу 56.1% нь барилга дээрээс унаж гэмтсэн гэмт хэрэг бүртгэгджээ.

Иймээс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчтай хамтран хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын хөдөлмөр аюулгүй байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажиллаж эхэлжээ.

Өнөөдөр нийт 9 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Ингэхэд барилгын гадна орчинд мэдээлэх самбар, талбайн зохион байгуулалтын зурагт самбар байршуулаагүй, гүй барилгын ажилчдад ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл олгох техникийн нөхцөлийг бүрдүүлээгүй, ХАБ-ын инженер өдөр тутмын зааварчилга өгдөггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Хяналт шалгалт энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2024 …