“Алтаргана-2020” наадам ОХУ-ын Буриадын Агад болно

Буриад зоны урлаг, соёл, спортын “Алтаргана-2020” их наадам хойтон жил буюу 2020 оны долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриадын Ага сууринд болох тов гарчээ. “Алтаргана” наадмыг зохион байгуулах олон улсын хороо саяхан хуралдаж энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ирэх жил болох ээлжит “Алтаргана” олон улсын наадмын уралдаан, тэмцээнүүд Ага, Могойт суурингуудад зохиогдох ажээ.

Наадмын хүрээнд урлаг, соёлын 15, спортын 6 төрлийн тэмцээн уралдаан болохоор төлөвлөжээ. Мөн “Улс хоорондын “Алтаргана” их наадам: Түүх ба орчин үе”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

Анх 1994 онд буриад дууны “Алтаргана” наадам нэртэйгээр Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсан энэхүү наадмыг хоёр жил тутам зохион байгуулдаг бөгөөд өнжсөн жилд нь “Бага Алтаргана” наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ дагуу ирэх долдугаар сарын 1,2-ны өдрүүдэд Булган аймгийн Тэшиг суманд “Бага Алтаргана” наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …