Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд “Алдар” спорт хорооны байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Улаанбаатар хотод сургалт явуулж буй бүжгийн спортын клубууд, ЕБС, СӨББ-ын нийт 456 тамирчин 8 насны ангиллын 40 төрөлд ур чадвараа сорин өрсөлдлөө.

Монголын бүжгийн спортын шүүгчдийн нийт бүрэлдэхүүн болон ОХУ-ын Буриад улсын Бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгчийн болзол хангаад буй Александр Зубенко урилгаар ирж ажилласан юм.

Тэмцээний үеэр ОХУ-ын дэд аварга, ОХУ-ын бүжгийн спортын мастер, Эрхүүгийн болон Сибирийн олон удаагийн аварга Илья Белобородов, Виктория Кочкина нар бүжгийн спортын шоу данс төрлийн “Хүн бүр дурлаж болно”, “Анна Каренина”, “Хувь хүний өөрчлөлт” үзүүлбэрүүдээ үзэгч, хөгжөөн дэмжигчдэд сонирхууллаа.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.