Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

Засгийн газрын өнөөдрийн \2019.06.12\ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна.

Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллана.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой.

  • Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Үндэсний сурын салбар хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
  • Шагайн харвааны салбар хороог Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороог БСШУС-ын дэд сайд
  • Төрийн ёслол, үйлчилгээний салбар хороог Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороог ЗГХМОНХХ-ийн дарга
  • Тохижилт, засвар, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
  • Хэв журмын салбар хороог Цагдаагийн ерөнхий газрын дарга ахалж ажиллана.
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.