Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.

Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, мөн эмчилгээ сувилгааны зардал их байдгийн улмаас өрхийн орлого буурч байна. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхийн ажил эрхлэлтийн түвшинг авч үзэхэд нийт хүүхдийн ээжүүдийн 45, аавуудын 51 хувь нь ажил эрхэлдэггүй байна. Ийм өрхийн 42 хувь нь ядуурлын шугамаас доогуур, 44 хувь нь ядуурлын шугамтай ойролцоо амьжиргаатай гэсэн судалгаа байна.

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр өрхийн санхүүгийн ачааллыг хөнгөлж, асаргаанд байгаа иргэний өдөр тутмын эм тариа, асаргааны материал авах зардалд нэмэр болно гэж үзэж байна.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. МЭДДЭГ ХҮН says

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх гэж хэнийг хэлэх вэ? Тайлбарлаж өгнө үү дарга, сайд нараа?? Жишээ нь миний хүүхэд төрөлхийн ч юмуу, олдмол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гэж бодьё. Гэтэл тэр эмгэг арилахгүй бүх насаараа ар гэрийн асаргаанд байх шаардлагатай болбол бид хүүхдээ 18 нас хүрэхээр нь хаях уу? алах уу? ХБ-тэй хүүхэд чинь өсөж том болно, томрох тусмаа илүү их зовлон бэрхшээлтэй болно. Эцэг эхийн хэн нэг нь ажилгүй, зардал чирэгдэл,зовлон бүр ихэснэ. Ялангуяа ДЦП, сэтгэцийн эмгэгтэй бол.. Гэтэл ХБХ-ний тухай ярихдаа зөвхөн ХҮҮХЭД гэж онцлоод байгааг ойлгохгүй байна! Насанд хүрсэн ХБ-тэй хүүхэдтэй ээж ажлаасаа 1 цагийн ч чөлөө авах эрхгүй. Насанд хүрэхээр нь чи минйи хүүхэд биш ээ гэж хэлэх ёстой юу? Та нар наад нэг эргүү заалтаа тайлбарлаач??! Төрийн байгууллагад ажилладаг насанд хүрсэн ХБХ-тэй ээж ажлаасаа 1 цагийн чөлөө хүсэхэд танай хүүхэд чинь хүүхэд биш байна аа гэсэн… Ийм кейс зөндөө. Хууль боловсруулж байгаа, лоббидож байгаа, баталж байгаа нөхдүүд зовлон үзээгүй, үзэхгүй юм шиг, эсхүл ХБ-тэй хүүхэд нь өсөж том болохгүй юм шиг загнадгаа боль! Хаа байна тэр хүнлэг энэрэнгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгэм чинь? Ард түмнийхээ дунд ороод үзээч? Бүх насаараа амьдын тамд унаж яваа ээж аавууд зөндөө.. Яах гэж төр байдаг юм бэ? Эрүүл хүмүүс нь хувааж идээд бирд царайлаад явж байхад өвчтэй хүмүүс, тэдний ар гэр тамын амьдралаар амьдарч байна. ХБХ-ний олон улсын конвенцэд нэгдлээ л гэнэ, хууль баталлаа л гэнэ.. үхсэн нохойн оцгор! ХБХ-ний нэрээр төсөл хөтөлбарийн мөнгө, тэтгэмж асаргааны мөнгийг нь хулгайлж иддэг бүхэл бүтэн тогтолцоо, хүн сүгнүүдийн арми бий болсон. Чинзоригоо, юм хийвэл олигтойхон хий! Хүний зовлонгоор зоолсон хүмүүс хэзээ ч сайнаа үзэхгүй. Заваан гайтай төрийн луйварчдын буруугаас өнөөн хүн ХБ-тэй болж, үхэж үрэгдэж, ар гэр нь шаналж байна.. Төр юм бол төр шиг бай! Битгий иргэдээ нас хүйсээр нь ялгаварла. ХБХ-ний асуудлыг бусад орны жишгээр үндсэн хуулийн хүний эрхийн хэсэгт ХБ-ээр ялгаварлан гадуурхахагүй гэж нэмж оруул! Дэлхийн ихэнх орон Үндсэн хуулиндаа үүнийг заагаад өгчихсөн байгаа.

  2. МЭДДЭГ ХҮН says

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх гэж хэнийг хэлэх вэ? Тайлбарлаж өгнө үү дарга, сайд нараа?? Жишээ нь миний хүүхэд төрөлхийн ч юмуу, олдмол хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гэж бодьё. Гэтэл тэр эмгэг арилахгүй бүх насаараа ар гэрийн асаргаанд байх шаардлагатай болбол бид хүүхдээ 18 нас хүрэхээр нь хаях уу? алах уу? ХБ-тэй хүүхэд чинь өсөж том болно, томрох тусмаа илүү их зовлон бэрхшээлтэй болно. Эцэг эхийн хэн нэг нь ажилгүй, зардал чирэгдэл,зовлон бүр ихэснэ. Ялангуяа ДЦП, сэтгэцийн эмгэгтэй бол.. Гэтэл ХБХ-ний тухай ярихдаа зөвхөн ХҮҮХЭД гэж онцлоод байгааг ойлгохгүй байна!

Comments are closed.