Ж.Батзандан, Л.Болд нар намаа бүртгүүлэх хүсэлтээ дээд шүүхэд гаргалаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар санаачилан байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаа  өнөөдөр /2019.06.12/ албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм.

Анхдугаар их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаар сонгосон юм. Мөн намын Төв зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг батламжлахын зэрэгцээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхжаргал нарыг сонгосон юм. Түүнчлэн тус намд  УИХ-ын гишүүн С. Жавхлан нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Тэрбээр /2019.05.02/-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намд элсч байгаагаа албан ёсоор зарласан билээ. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан тухайн үед “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдээс улс төрийн ганцаардлыг харж байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа хоёр эрхэм гишүүн надад удаа дараа санал тавьсны дагуу би удаан хугацаанд бодож судалсны эцэст тулгын гурван чулуу болж Монголдоо үнэний галыг бадраахаар нэгдлээ.Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нартай нэгдэж, Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд нэгдэж, цаашид олон ажил хийх болно гэдгийг батлан хэлье” гэж  мэдэгдсэн.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …