АН-ын захиалгат жагсаал Хууль зүй, дотоод хэргийн яамыг онилов

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд иргэд сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж хоёр ч удаа жагсаал хийгээд байгаа билээ. Жагсагчид өчигдөр “Зурагттай жагсаал” хийсэн бөгөөд зурагтаа өгөхөөр яам руу дайрч орохыг завдсан юм. Уул нь аливаа жагсаал цуглааныг иргэд өөрсдийн хүсэл шаардлагаар хийдэг. Гэвч энэхүү жагсагчдын ард Ардчилсан намынхан байж иргэдийг турхирч тэднээр ээлжит улс төрийн нүүдлээ хийж байна.

Жирийн иргэдийнхээ нэрийг барьж АН-ынхан улс төрийн тоглолт хийж байгаа нь дээрх албан тоотоос нь тодорхой харагдаж байна. Улс орны, иргэдийн аж амьдралын төлөө хийх ажил их бий. Тэд төрд иргэдийг төлөөлөх гэж сонгогдсон болохоос өөрсдийн эрх ашигт нийцсэн улс төрийн шоу хийх гэж төрийн эрхэнд сандаалаагүй гэдгээ умартсан бололтой.

Гурван сая гаруй монголчууд өнөөдөр хөгжил рүү шат ахиж хойч ирээдүйдээ баталгаат амьдрал, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн тусгаар улсыг үлдээхийг хүсч буй. Төрийн эрхэнд гарсан улс төрийн намууд өөрсдийн эрх ашигт бүхнийг нийцүүлэх бус иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллах шаардлагатай гэдгийг олон нийт шаардаж байна. Захиалгат жагсаал, улс төрийн тоглолт ард түмэнд хэрэггүй.

 

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …