“Никитон” хамтлагийн 25 жилийн ойд зориулсан реалити шоу үзэгчдийн хүртээл болно

Монголын рок поп ертөнцийн “Феррари” гэгддэг дуучин Б.Батчулуун ахлагчтай “Никитон” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Хамтлагийнхан 25 жилийн ойн тоглолтоо зургадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулахаар тов зарлаад байгаа билээ.

Тэгвэл “Никитон” хамтлагийн 25 жилийн ойд зориулан тэдний бодит амьдралыг дэргэдээс нь үзэх боломжтой телевизийн реалити шоу үзэгчдэд хүрч эхлэх нь ээ. Хамтлагийн найман уран бүтээлч нэг гэрт хэрхэн хамтран амьдарч, ямар дурсамж бүтээхийг сонирхох л үлдлээ.

“Никитон 25” тоглолт бүтэн 12 цаг үргэлжлэх бөгөөд тасалбар нь 10 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

Монголын амьд хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж буй тус хамтлаг гоцлол дуучин, ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …