Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш  10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй  бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг  зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн соёл, урлагийн байгууллагын захирал, удирдлагуудтай уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтад Нийслэлийн соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан.

Мөн Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Монгол цэргийн музей, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Уран зургийн галерей, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг 24 байгууллагын дарга, удирдлагууд оролцсон аж.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …