О.Боргилыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг хэвээр үлдээжээ

Баянзүрх дүүрэгт байрлах “Мандала” хотхоны орон сууцны 13 давхраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдуулан О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзээд шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гарсан.

Харин О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсныг түүний өмгөөлөгч эсэргүүцэн, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг өчигдөр /2019.06.11/ хэлэлцэж шийдвэрлэлээ. Шүүхээс О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.