Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдсанаар айл бүрээс 20.000 төгрөг авна гэдэг нь худал мэдээлэл

Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

Уг хуулийн төслийг 2016 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа өргөн барьсан юм.

Үндсэндээ энэ хууль батлагдсанаар телевизүүдийн монгол контентыг нэмэгдүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ илүүтэй гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл хуультай болсноор телевизүүдийн монгол контентийн чанар сайжрах, эрүүл өрсөлдөөн бий болох, монгол соёлын дархлаа бий болох мөн монгол хүүхдүүд телевизээрээ дамжуулж зөв хүмүүжил, хандлага үүсэх нөхцөлийг хуулиар зохицуулдаг болно.

Энэхүү хуулийн төслийг өргөн барих үед цахим сүлжээнд үзэгчдээс шууд 20 мянган төгрөг авдаг болно гэсэн мэдээлэл гарсан нь ор үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг онцлох хэрэгтэй.

Өнөөдөр гурван сая гаруй хүн амтай монгол улсад арилжааны 200 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  хувийн телевиз үүсэн байгуулагдсан 25 жилийн хугацаанд эдгээр телевизүүд хуулийн зохицуулалтгүй явж ирсэн байдаг. Гэтэл дэлхийн бүх улс оронд өргөн нэвтрүүлгийн хуультай. Жишээлбэл 50 орчим сая хүн амтай БНСУ-д л гэхэд өргөн нэвтрүүлгийн 4 телевиз хуулийн зохицуулалттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэдний контент бүхэлдээ тухайн улсын дотоодын контент байх бөгөөд улсынхаа иргэдийн төлөвшил, соёлын дархлааг телевизийн бодлогоороо дамжуулан бий болгодог байна. Мөн манай улсын өргөн нэвтрүүлгийн телевизүүд Солонгосын олон ангит киног түлхүү гаргадаг болсноор хүүхэд залуучууд маань Солонгос улсаар өвчлөх болсон нь бодит үнэн.

Иймд хуулийн зохицуулалт хийж Монгол улс өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болж монгол контент, монгол соёлыг түлхүү сурталчлах нь нэн чухал.

Ямартай ч Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг ирэх пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэж эхлэхээр боллоо.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …