Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сараар цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.Тэгвэл түүний өмгөөлөгч нарын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан юм байна.

Энэ хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг өнөөдөр /2019.06.11/ хянан хэлэлцсэн ч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Тодруулбал, яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзлаа хэмээн тус дүүргийн шүүхээс мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 803 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн …