Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г. Амартүвшинг томиллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгов.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөсөө банкны үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж газар, хэлтэс, албадын захирлуудтай уулзалт зохион байгуулж ажлаа шуурхай эхлүүллээ.

Г.Амартүвшин Хас банкны Ерөнхий захирлаар 2014-2019 оны 6 сар хүртэл, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Ерөнхий захирлаар 3 жил ажилласан. Мөн  Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр ажиллаж байв. Түүнчлэн ABN AMRO Банкны Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт эрчим хүчний томоохон төслүүдийг хариуцан ажиллаж байсан. Дотоод гадаадын банкны салбарт 20 орчим жил ажилласан туршлагатай.

Бельги Улсын Брюссель хотын Европын Их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийн бизнес удирдлагын магистрын зэрэгтэй.

 

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.