Д. Сарангэрэл: Тэмбүү өвчинтэй тэмцэх цаг нь болсон

Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөрөөс эхлэн бэлгийн замаар дамжих халдварт өвчний нэг тэмбүүг устгахаар зорилт тавин ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн сайд Д.СарангэрэлЭрүүл мэндийн яамнаас бэлгийн замаар дамжих халдварт өвчин болох тэмбүү өвчинтэй “дайн зарлаж” байна. Өнөөдөр нийт халдварт өвчний дунд тэмбүү өвчний эзлэх хувь 35-40 хувьтай байна. Жилд ойролцоогоор 50-55 төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол илэрч байна.
Монгол Улсад 1990-ээд оноос өмнө нийт хүн амынхаа 95.5 хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан түүх бий. Одоо энэ бэлгийн замаар дамжих халдварт өвчинг устгаж, тэмцэх цаг нь болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд хоёр удаа тэмбүү өвчний талаарх нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Тэмбүү өвчний талаар олон жил ярианаас цааш хэтрэлгүй, шүүмжилсээр ирлээ. Тиймээс салбар яамнаас хоёр жилийн хугацаанд хоёр том зорилттойгоор тэмбүү өвчинг устгахаар ажиллах болон”  гэдгээ мэдэгдлээ.

Үүний дараа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү “Социализмын үед маш сайн хяналт тавьж, эмчилгээ оношилгоо, илрүүлэх үзлэгийг далайцтай хийж, илрүүлснээ эмчилж, хавьтагчийн цаана байгаа өвчтөнийг олж, үндсээр нь эмчилж байсан юм. Гэтэл өнөөгийн нийгэмд хүний эрх, албан байгууллагууд ажилтнуудаа шинжилгээнд хамруулахгүй байгаа зэрэг олон хүчин зүйлээс болж, тэмбүү өвчин газар аваад байна. Энэ бол зөвхөн Эрүүл мэндийн салбарын асуудал бус хувь хүний эрүүл мэндийн асуудал. Тиймээс иргэд тэмбүү өвчний шинжилгээнд идэвхтэй хамрагдаарай. Үзлэг шинжилгээнд хамрагдсанаар гурван удаагийн хүчлүүл пенцлин тариаг зургаан цагийн зайтайгаар долоо хоног тарьдаг. Ингэснээр тэмбүү өвчин бүрэн эдгэрч, эмчийн хяналтад жилийн хугацаанд байх болно. Хамгийн гол нь өвдсөн хүмүүс дахин халдвар авахгүй нь тулд хавьтагчаа нуулгүй хэлэх ёстой. Оношилгоонд онцгой анхаарч, маш их хүн хүч, хөрөнгө мөнгө зарсан аянд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад оролгүй төрөлхийн тэмбүүтэй нярай төрүүлж байна. Жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчнөөр өвдсөнд ч эмчлэгдэх бүрэн боломжтой. Ураг ч эрүүл төрнө” гэдгийг хэллээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …