О.Баасанхүү: АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах болсон талаараа өнөөдөр /2019.06.10/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр” Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт бий.

Тиймээс МАХН-ны гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байгаа юм. Нэгдэх болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт УИХ-д Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Мөн суудалгүй намуудын зүгээс Ерөнхийлөгчид хандан Үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн. Энэ нь сөрөг хүчин сул байгаа учраас Ерөнхийлөгчид хандсан гэж ойлгож байна.

Тиймээс УИХ-д хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, 2016 оны сонгуулийн Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгч, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг, АН-ын есөн гишүүнийг гаргаж УИХ-д бүлэг байгуулах эрхийг нь, МАХН-д нэг суудал буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн. Харамсалтай нь өнөөдөр улс төрчид сонгогчдоо сонсохгүй байна. Жишээлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг МАН авсан хэдий ч ард түмнээсээ асуухгүй, өөрсдийнх нь эрх гэж ойлгоод байна. АН-ыг бүлгээрээ дамжуулан хяналтаа тавьж, ард түмний өмнөөс бүлгийн байр сууриа илэрхийлж бай гэсэн боловч АН-ын гишүүдийн асуудлаас үүдэж бүлэггүй болж сөрөг хүчингүй болсон учир миний бие нэгдэж хамтдаа сөрөг хүчний байр сууриа илэрхийлье гэж бодсон” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …