“Диваажинд хүрэх зам” киноны дуу цацагдаж эхэллээ

“Mesmerism” продакшн, “BRB” ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам, “Монгол НD” телевизийн хамтран бүтээсэн “Диваажинд хүрэх зам” уран сайхны киноны дуу болох ” Яг чам шиг найз” дууны клип энэ сарын 6-ны өдөр цацагдаж эхэллээ.

 

Тус киноны нээлт өнгөрсөн тавдугаар сарын 17-нд “Зайсан хилл” цогцолборын “Prime Cineplex” кино театрт болсон билээ. Найруулагч Д.Ганцогтын уг кинонд нийт 43 уран бүтээлч ажилласан бөгөөд киноны гол дүрд шинэ залуу үеийн төлөөлөл болоод буй жүжигчин С.Идэрмаа, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Ганцогт, дүрүүдэд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх, Б.Батзаяа, Б.Навчаа, Б.Ангараг, У.Содхүү, нарын уран бүтээлчид тоглосон юм.

Жүжигчин Л.Ганлхагвагийн зохиол, Д.Ганцогтын найруулсан “Диваажинд хүрэх зам” кино хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлж буй хоёр найзын талаар өгүүлэх бөгөөд амьдралын үнэ цэнэ, хэнд ч дийлдэшгүй хүсэл мөрөөдөл,үнэнч нөхөрлөлийн тухай өгүүлнэ.

 

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …