“Монголын Үндэсний балет” lll уралдаан өнөөдөр эхэлнэ

Монголын Үндэсний балет” lll уралдаан БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр энэ сарын 8, 9-нд Хүүхдийн ордонд болно.

2016 оноос хойш зохиогдож буй энэ тэмцээн Монголын балетын урлагийн хөгжлийг харуулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Уралдааны ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллах юм. Уралдаанд 170 орчим хүүхэд оролцох бөгөөд тэд багийн төрөлд хоёр насны ангилалаар, гоцлол төрөлд гурван насны ангиллаар өрсөлдөх ажээ.

Анх уралдаан зохион байгуулахад 100 гаруй хүүхэд балетаар хичээллэдэг байсан бол өдгөө 200  шахам хүүхэд болж өссөн  байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотоос төдийгүй хөдөө орон нутгаас багууд ирж оролцож гэнэ. “Монголын Үндэсний балет” II тэмцээнд оролцсон хүүхдүүд дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг гаргаж, ОХУ-ын нэр хүнд бүхий тайзнаа бүжиглэнэ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.