Монголын шигшээ баг тэмцээнээ дуусгалаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ Улаанбаатар хотын төв талбайд болж байгаа бөгөөд  өнөөдрийн /2019.06.07/ хасагдах шатны “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай Монголын шигшээ багтоглож Туркийн багт 21:18-аар ялагдлаа.

Монголын хөвгүүдийн баг Латви улсын багийг 20:16-гаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар, Гүржийн багийг 18:16-гаар тус тус хожсон юм. Хэсгийн сүүлийн тоглолтыг АНУ-ын багтай хийж 21:10-аар ялагдал хүлээсэн.

Манай шигшээ багийн тамирчин, өсвөрийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Ш.Энхийн-Од, Ө.Пэрэнлэйжамц, Л.Авирмэд,А.Батхуяг нарын шилдэг залуу тамирчид чадварлаг тоглолт үзүүлж, шөвгийн наймд шалгарсан нь сагсан бөмбөг сонирхогч, дэмжигч олон нийтийн талархлыг хүлээсэн төдийгүй цаашдаа улам өндөр амжилт гаргах итгэл найдварыг төрүүлсэн билээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг …