ТЕГ: Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч Б. Баттүшиг өмнө нь тагнуулд ажилладаг байсан

Монголын дипломат паспорттай хоёр иргэн энэ сарын 3-ны өдөр  Холбооны Бүгд найрамдах Герман улсын Дрезден хотын  хилийн шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан.

Монголын хоёр иргэн Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай мэдээлэлтэй холбогдуулж, ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ  дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2018 оны сүүлчээр болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсан. Энэ хэргийн талаар тагнуулын шугамаар мэдээлэл авч ажиллаж байсан. Манайхаас Германд мэдээлэл өгч, тэдний хууль хяналтынхан саатуулсан. Монгол, Герман хоёр улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, конвенц байдаггүй. Тиймээс шалгалтын ажиллагаанд манайхаас ямар ч оролцоо байхгүй байна. Уг хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэнэ. Хэргийг цааш нь судлах шаардлагатай. Б.Баттүшиг өмнө нь тагнуулд ажиллаж байсан. Гадаад харилцааны яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан. Дипломат албаны шаардлага хангаж яамнаас томилогдсон. Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал гэх ” тайлбарыг өглөө.

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …