Киноны ахмад уран бүтээлчид БНХАУ-ын кино үйлдвэртэй танилцаад иржээ

Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол киноны ахмад уран бүтээлчид дэлхийн киноны зах зээлд тэргүүлэгч БНХАУ-д аялаад ирлээ.

“Мөрөөдлийн аялал” хэмээх уран бүтээлийн аялалд Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, А.Дашпэлжээ, Г.Равдан нарын МУГЖ, МУСТА цолтой 22 ахмад уран бүтээлч Бээжин-Шанхай-Нинбо-Гуанжу-Макао хотоор аялсан юм.

Бээжин хотноо аялах хугацаанд ахмад жүжигчид Хятадын кино хотхон болох “Дачин” кино үйлдвэр, “Хятад кино” төрийн өмчит байгууллагын кино үйлдвэртэй тус тус танилцав. Мөн Хятадын кино уран бүтээлчидтэй танилцаж уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, Монголдоо кино урлагийн салбарт нэвтрүүлж болох техник технологийн дэвшилтэт  санаанаас суралцсан юм.

Монголын Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагуудын санаачилсан энэхүү аяллыг Монгол Улсын ГХЯ, БСШУСЯ, МИАТ ХК,  Монгол, Хятадын соёлын харилцааны нийгэмлэг дэмжин хамтран зохион байгуулжээ.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …