Хөдөөг хөгжүүлбэл Монгол хөгжинө

Мал аж ахуйн түүхий эдийн нөөцийг бүрэн боловсруулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаад зах зээлд борлуулдаг байх нь хүн амынхаа гуравны нэг хөдөөгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх, Монгол улсын эдийн засаг нийгмийг тогтвортой, эрчимтэй хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой.


Монгол улсын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монголын хүн амын 33 хувь нь Сумын төв, хөдөө амьдарч байна. Хөдөөгийн хүн ам гэж байгаасая гаруй иргэдийн дотор 170 мянган малчин өрхийн 300 орчим мянган малчид байгаа. Хөдөөгийн гэж байгаа эдгээр иргэд бол манай өвөг дээдсүүд бидэнд өвлүүлэн үлдээсэн бэлчээрийн мал аж ахуйг онгон байгаль орчинтой нь хамгаалан хадгалж, эмийн чанартай гэж болох мах махан бүтээгдэхүүнээр хүнсний нэг гол хэрэгцээг хангаж, ноос ноолуур, арьс шир зэрэг үнэт түүхий эд үйлдвэрлэж өгч байдаг хөдөлмөрчид. Монгол, монголчуудаасөөр бэлчээрийн мал аж ахуй эрхлэхаргаухаан буюуБайгаль орчин ,Цаг агаар, Мал амьтанызохицон оршдог аргыг нарийн мэддэг, уламжлан хадгалж байдаг малчидбайхгүй.

Мал аж ахуйн түүхий эдийн нөөцийг бүрэн боловсруулж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаад зах зээлд борлуулдаг байх нь хүн амынхаа гуравны нэг хөдөөгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэх, Монгол улсын эдийн засаг нийгмийг тогтвортой, эрчимтэй хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний аривжиж байдаг их нөөц байна:

-Малын тоо 66 сая боллоо. Жил бүр бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх \ 20 сая \ малыг үр ашигтай зарлагадаж байх бодлого хэрэгжүүлэе. Энэ нөхцөлд бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоо өсөхгүй байх, хүн амын махны хэрэгцээг бүрэн хангаад 170-200 мянган тонн махыг экспортод гаргаж 550 – 600 сая ам долларын орлого олж байх боломж байна.

-Жил дутам 20 орчим сая малын арьс шир бэлтгэн, орчин үеийн тэргүүлэх технологийн үйлдвэрүүд бий болгож бүрэн боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүнээр валютын олон саяын нөөц бүрдүүлэх боломж байна.

– Ноос ноолуураа бүрэн боловсруулах, ялангуяа ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноос боловсруулж 4000 орчим тонн ээрсэн утас үйлдвэрлэх боломжоо ашиглавал, түүнээс сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах замаар 2-3 тэрбум ам долларын орлого олох боломж байна.

Мах, арьс шир, ноос ноолуурыг бүрэн боловсруулаад олж болох валютын орлого 2018 онд экспортод гаргасан нүүрс алтны орлоготой тэнцэхээр байна.

Эдгээр нөөц бол дуусчих биш жил дутам төлжиж үржиж байдаг нөөц юм.

Махны чанар:

Бэлчээрийн малын мах болон эрчимжсэн аж ахуйнтэжээмэл малын маххоорондооих ялгаатай. Эрчимжсэн гэхаж ахуйн мал хашаа байранд хашиглаж, үйлдвэрлэсэн тэжээлээр бордогддог учраас өртөг өндөртэй, махны гарц их, өнгө үзэмж сайхан. Бэлчээрийн аж ахуйн малонгонбэлчээр, цэвэр агаарт, цэнгэг ус ууж, байгальд ургаж байгаа олон төрлийн ургамалаас сонгон идээшилж байдаг учраас өртөг багатай, гарц бага боловч амт чанарын хувьдхарьцуулашгүй илүү. Эрчимжсэн аж ахуйн цөөхөн төрлийн ургамалаарзарим витамин хольсон тэжээлээр бордогдсон малын махнаасбэлчээрийн малынмахны амт чанар илүү байдгийг мэдэж ухаарсан хүмүүс бэлчээрийн малын махыг “ жаргалтай малын мах “ гэж нэрлэж авч хэрэглэхийг эрмэлздэг болсон байна. БНХАУ-ын Хөх хотод очоод ирсэн хүн ярьснаар тэндэхийн дэлгүүрт нэг хил гахайн мах30 юанийн үнээр, харин бэлчээрийн хонины нэг хил мах 100 юань буюу 14 гаруй ам долларын үнээрзарагдаж байна. Юмны чанарыг судалдаг мэддэг хүмүүсийн үнэлгээ ийм байдаг юм байна.

Махны нөөц ба түүнийг ашиглах арга хэмжээ:

Жилд бойжуулж байгаа төлийн дундач тоотой тэнцэх малыг зардлагадаж байхнөхцөлд Адуу,Үхэр тус бүр 800 мянга, Хонь 10 сая, Ямаа 8,4 сая, бүгд 20 орчим сая мал зарлагадана. Зарлагадах бүх малаас гуч орчим хувь буюу 6 сая мал хөдөөгийн иргэдийн өөрсдийн хүнсний хэрэгцээнд ашиглагдах бөгөөд Дотоод төвлөрсөн хэрэгцээ болон Экспортод борлуулах маханд 14 орчим сая мал зарлагадах болно.

Дараах хоёр үндсэн асуудлыг шийдэх шаардлагатай:

1.Дотоод төвлөрсөн хэрэгцээ болон экспортод зориулж зарлагадах малыг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд төхөөрч, зөвхөн үйлдвэрийн нөхцөлд махыг нь боловсруулдаг байх хууль гаргамаар байна.

2.Хөдөөгийн иргэд буюу малчин иргэдэд өөрсдийн хувийн хэрэгцээнээс илүү гарсанмалаа дотоод төвлөрсөн хэрэгцээнд болон экспортод борлуулж, түүнээс орох орлогыг бүрэн авч байх нөхцөлийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Энэ зорилгоор мал төхөөрөх, махболовсруулах үйлдвэрүүдийг малчдад ойр буюу сум бүрт байгуулж, малчдад хувьчилж өгөх хэрэгтэй. Эхний ээлжинд сум дундын 100 үйлдвэрийг байгуулж малчдад хувьчилах замаар энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Эдгээр 100 үйлдвэрмалчдаас малыг орон нутагт нь зах зээлийн дундаж үнээр худалдан авч төхөөрөх ажлыг 7 дугаар сарын 15 –наас 12 дугаар сарын 15 –ны өдрийн 5 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Нэг үйлдвэр хоногт 60-70 бод, 900 орчим бог мал төхөөрөх хүчин чадалтай байхад болно. Нэг үйлдвэрт мал төхөөрөх, төхөөрсөн малын махыг боловсруулах, хадгалах, дотоод төвлөрсөн ба экспортод зориулж тээвэрлэх борлуулах, арьс ширэнд давсалгаа хийж боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, малын дотор эрхтэнийг боловсруулж борлуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмжид үйлчилгээ хийх, тээвэрийн үйлчилгээ хийх зэрэг үүрэгтэй 50 орчим хүнбайнгын ажилтай байх боломжтой.

Хөдөөгийн иргэд малчид хувьчилж авсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэртэй, түүгээрээ дамжуулж мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулж орлого олдог болсон байх нөхцөлд малыг эрүүлжүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг эрүүл цэвэр байлгах, гэмтэлгүй арьс шир бэлтгэх зэрэгт малчид илүү анхаарна.

Сум дундын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, мөн эдгээр үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөнд шаардагдах жилийн хугацааны бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг Засгийн газар шийдэж өгөхөөс өөр аргагүй. “ Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан “ ийн нөөцийг нэмэгдүүлж энэ зориулалтаар ашиглах боломжтой байх.

Улаанбаатар, Дархан, Чойбалсан хот, зарим аймгийн төвд байгуулагдсан мах боловсруулах үйлдвэрүүдийг сумдын үйлдвэрүүдэд төхөөрөгдөж анхан шатны боловсруулалт хийгдсэн махны зохих хэсгийг хүлээн авч экспортын зохиулалтаар гүнзний боловсруулалт хийдэг, төв суурин газрын худалдаа, нийтийн хоолны газруудыгангилсан, хагас ба бүрэн боловсруулсан мах махан бүтээгдэхүүнээр хангадаг төрөлжсөн үйлвэрүүд болгох нь зүйтэй.

Эдгээр ажлыг хэрэгжүүлэхдээ дараах асуудлыганхаарах: -Орон нутагт одоо байгуулагдаад байгаа мал төхөөрч мах боловсруулах үйлдвэрүүдийг сум дундүйлчлэхүйлдвэр болгох, -Үйлдвэрүүдийг шаардлага хангах техник технологитой, махны чанарт хяналт тавьж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний гэрчилгээ олгож байх лабораторитой байгуулах.

Үхэрийг 18-20 сар, бог малыг 8-10 сарын насанд нь төхөөрч хэрэглэдэг болох, энэ нөхцөлд зардал бэлчээрийн нөөц хэмнэгдэх, малын эргэлт түргэсэх, чанартай зөөлөн мах үйлдвэрлэгдэх, арьс ширний гэмтэл согог багасах зэрэг олон талын ашиг гарахыг анхаарах ёстой.

Арьс ширний нөөцийг ашиглах арга хэмжээ:

Бодын 2 сая орчим шир, Богийн 18 орчим сая арьсны нөөцийг бүрэн хэмжээгээр боловсруулдаг болохын тулд шинэ үйлдвэр байгуулах ажлыг Хэнтий, Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх, Улаанбаатар, Дархан хотын арьс шир боловсруулах үйлдвэрүүдэдшинэчлэлт хийх хэрэгтэй.

Ноос ноолуурын нөөцийг ашиглах арга хэмжээ:

Жилд бэлтгэгддэг 9500 орчим тонн ямааны ноолуурыг бүрэн угаадаг боловч самнах хүч чадлыг бүрэн ашигладаггүй, самнасан ноолуурыг бүрэн боловсруулж ээрмэл утас үйлдвэрлэх асуудлыг шийдэхгүй байгаа шалтгаанаар манай улсын ноолуурын нөөцийн 90 орчим хувь зөвхөн угааж хогийг нь арилгасан төдийн хэлбэрээр экспортод гарчашиг олдоггүй.

Жилд бэлтгэгдэж байгаа ямааны ноолуур, сарлагийн хөөвөрийг бүрэн боловсруулж 4000 тонн ноолууран утас үйлдвэрлэх боломжтой. Ээрмэлийн үйлдвэрүүдийн хүч чадлыг ийм хэмжээнд хүртэл нэмэгдүүлж ашигласан нөхцөлдсүлжмэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэж борлуулах замаар олох валютын орлого нь 30 сая тонн нүүрсний экспортын орлогоос дутуугүй байх тооцоог ноолуур боловсруулах салбарт ажилладаг мэрэгжилтнүүд хийсэн байна

Монгол улсын Засгийн газар малчдынхаа бэлтгэж өгч байгаа ноолуурын бүх нөөцийг ээрсэн утас болгох ээрмэлийн үйлдвэрийн хүч чадлыг бий болгох бодлого хэрэгжүүлэх нь хамгийн чухал ажил. Бүх ноолуурыг ээрсэн утас болгож өгвөл түүгээр сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой том жижиг 200 орчим аж ахуйн нэгж байна. Ээрмэлийн үйлдвэрийг өргөтгөхөдтэрбум доллар шаардагдахгүй.

Дээр дурьдсанаар Мах, Ноос ноолуур, Арьс ширээ боловсруулдаг байвал Мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжинө, Таван төрлийнмалыг байгаль орчинтой нь хамт арчилж авч явдагмонгол малчид улам хөрөнгөжиж хөгжинө, Монголын хөдөө хөгжинө, Монгол улс хөгжинө. Хоёр сая жилийн өмнө бий болсон гэх хүн төрөлтөний 10 орчим мянган жилийн өмнөөс мал гэршүүлсэн гэж таамагладаг бэлчээрийн мал аж ахуйн гайхамшигтай технолог хадгалагдана.

Улсын Их Хурал, Засгийн газар Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, засгийг засах ажилдаа эдгээр саналыг анхаараасай.

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.