Дуучин Б.Маралжингоо МУГЖ Т. Ариунаагийн дүрд хувирна

Боловсрол телевизийн контент “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын эхний дугаар өнгөрсөн тавдугаар сарын 5-наас үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх улиралд оролцож байсан шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог.

Тодруулбал, дуучин ая зохиогч Б.Нацагдорж, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, дуучин П.Баярцэнгэл, загвар өмсөгч С.Сарнай, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, дуучин Б.Маралжингоо, дуучин Б.Халиун, дуучин С.Сэрчмаа, дуучин Б.Амархүү нарын уран бүтээлчид  оролцож байгаа юм.

“Яг түүн шиг-4” шоуны хамгийн хүчтэй оролцогчоор дуучин, ая зохиогч Б.Нацагдорж, дуучин Б. Амархүү, Б.Маралжингоо, Т. Бархүү нарын уран бүтээлчид нэрлэгдэж байна.

Тэгвэл шоуны хүчтэй оролцогчдын нэг дуучин Б. Маралжингоо өнгөрсөн ням гаригийн дугаарт Ардын жүжигчин, уртын дуучин А.Нэргүйн “Алсын газрын зэрэглээ” дууг тун адилхан дуулж, анхны ялалтаа байгуулсан билээ.

Тэрбээр энэ ням гарагт үзэгчдийн хүртээл болох зургаа дахь дугаарт Монгол Улсын Гавьяат жүжигчин Т. Ариунаагийн дүрийг бүтээнэ. Дуучин Б. Маралжингоог Монгол Улсын гавьяат жүжигчин Т. Ариунаагийн дүрд хэрхэн хувирахыг 6-р сарын 9-нд үзэгчдийн хүртээл болох шинэ дугаараас харах л үлдлээ.

Дуучин Б.Маралжингоогийн өмнөх таван дугаарт хувирсан дүр













Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …