Л.Мөнхтүшиг: Хар тамхины хэрэгт холбогдсон этгээд Истанбул дахь Консулын газарт ажилладаг

Монголын дипломат паспорттай хоёр иргэн энэ сарын 3-ны өдөр  Холбооны Бүгд найрамдах Герман улсын Дрезден хотын  хилийн шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Тус  хэрэгт холбогдон шалгагдаж буй хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг нэг дипломат ажилтан, нэг жолооч байжээ.


Монголын хоёр иргэн Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай мэдээлэлтэй холбогдуулж, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хар тамхины хэрэгт холбогдсон этгээд Истанбул дахь Ерөнхий консулын газарт чухал албан тушаал хашдаг нь үнэн. Гэхдээ яг энэ тохиолдолд суугаа улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол тухайн Консулын газрын асуудал болдог юм. Консулын чиглэлээр бид ажлаа хийж байгаа. Ямар нэгэн байдлаар мэдээллийг нуун дарагдуулах зүйл байхгүй. Чухам ямар учраас Истанбулын консулын газрын ажилтан Германд ажиллаж байсан талаар шалгаж байна” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.