Монгол охид Голландын багийг ялж, ДАШТ-ий анхны хожлоо авлаа

Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байна.

Өчигдөр эмэгтэй багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шилдэг найман баг тодорсон. Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Голландыг 11:10 оноогоор хожин, ДАШТ-ий анхны хожлоо авлаа.

Монгол Улсад анх удаа багийн төрлийн ДАШТ болж байгаатай холбогдуулан Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөл хариуцсан Гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нарын мэргэжилтэнүүд манай улсад хүрэлцэн ирсэн. Мөн олон улсын зэрэглэл өндөр шүүгч нар тэмцээнийг шүүн явуулж байна.

 

Санал болгох мэдээ

Гавьяат тамирчин Б.Сэр-Од “ПАРИС-2024” олимпын наадамд оролцох эрхээ авлаа

Дани улсын Копенхаген хотод “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн тэмцээн тавдугаар …