Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажил наймдугаар сард эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлт өнгөрсөн оны зургадугаар сард Алтанширээ суманд болсон билээ.
Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэх шийдвэр гаргалаа. Хотхон нь таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх аж.

Г.Нараа 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …