МУСТА О. Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөний төрсөн өдөр өнөөдөр /2019.06.05/ тохиож байна. Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон байдаг. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч билээ.

Сонирхуулахад” залуу жүжигчин О.Дөлгөөн өнгөрсөн тавдугаар сард Америкийн Калифорни мужийн “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр амжилттай  суралцаж  төгссөн юм.

 

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Цэрэнхүү says

    Төрсөн өдрийн мэнд хүргэе Чи хөөрхөн шүү Цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье

  2. zochin says

    estoi khuurhen ohin shuu mongol jujigchin gehed tursen udriin mend!

  3. Anonymous says

    ёрзойсон шүдтэй сонин хүүхэн

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.