АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр буурна

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэд өөрчлөлт орохтой холбоотой мэдээллийг өчигдөр /2019.06.05/ өглөө. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр буурах болсон талаар мэдэгдлээ.

Ц.Эрдэнэбаяр  “Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай бензиний үнэ буурах нөхцөл бүрдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 төгрөгөөр, АЙ-92 шатахуун 60 төгрөгөөр  нэмэгдсэн. АМГТГ-аас  тавдугаар сарын сүүлээр дизель түлшний үнийг нэмэх шаардлагагүй гэж үзээд аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Зургадугаар сарын 5-ны дотор аж ахуйн нэгж байгууллагууд албан бичгээр эргэж хариу ирүүлэх ёстой.  Хэрэв хариу ирүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх цуцлах арга хэмжээг авч ажиллана. 2019 он гарсаар 3-5 сар буюу гурван сар дараалан түүхий эд тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өссөн.

Харин зургадугаар  сард  тонн тутамд 25 ам.доллараар буурсан байна.  Тэгэхээр  зургадугаар сарын 15-аас хойш орж ирсэн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ  буурч байгаа бол бууралтыг барьж ажиллах, дагаж мөрдөхийг барьж ажиллана” гэлээ.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.