Спорт авиралтын анхны хана баригдаж эхэллээ

Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын хана барих шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү авиралтын ханыг Говь-Алтай аймгийн Тонхил суманд байрлуулах юм. Тус авиралтын хана барих ажлыг уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубынхэн санаачлан зохион байгуулж, гүйцэтгэх компаниар “Нягт холбоо” ХХК-ынхан ажиллаж байгаа аж. Спорт авиралтын хананы шав тавих ёслолын үйл ажиллагаанд “Сутайн бор” клубыг төлөөлж Ерөнхий захирал, уулын спортын мастер Х.Нямдоо, Тонхил сумын дунд сургуулийн захирал, уулын спортын мастер Д.Ганчулуун, уулын спортын мастер Л.Алтанцэцэг, уулын спортын I зэрэгтэй тамирчин Б.Одмандах нар оролцжээ.

Энэхүү байгууламж нь олон улсын стандартад нийцсэн байх бөгөөд гурван ээлжээс бүрдэх аж. Эхний ээлжид спорт авиралтын хурдны хос зам, техникийн авиралтын хана баригдах юм байна. Хоёрдугаар ээлжид боулдрингын хана, нэмэлт зарим тоноглол, тохижилтын ажил хийгдэх бол гуравдахь ээлжид мөсөнд авиралтын хурд болон техникийн хана барихаар төлөвлөжээ. Уулын спортын энэхүү төрөл нь Токиогийн зуны олимпийн төрөлд энэ жилээс албан ёсоор багтаад байгаа юм.


Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …