Жүжигчин Ч.Очгэрэл СТА болжээ

“Уужим филм”, “F studio”-ийн бүтээл “Зуун жилийн эморол” уран сайхны киноны нээлт өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр “Өргөө” кино театрт боллоо. Энэ үеэр тус киноны гол дүрд тоглосон жүжигчин, дуучин Ч. Очгэрэл Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан байна.

МУСТА Ч. Очгэрэлийн хувьд “Мартагдашгүй намар-2” киноны Туулын дүрээр олны танил болсон юм. Мөн “UBS” телевизийн “Содура” “Говийн домог” зэрэг кинонуудад тоглохоос гадна тус кинонуудын дууг дуулсан авьяаслаг уран бүтээлч юм.






 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …