“The Medicine Buddha” баримтат киноны нээлт Лондон хотноо боллоо

Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киноны нээлт 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Лондон хотын “Regent” кино театрт болж өндөрлөлөө.

Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос тусгайлан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр киног сонирхон үзсэн Британийн 200 орчим хүмүүстэй киноны төгсгөлд Монголын уламжлалт анагаах ухаан, түүний онцлогийн талаар чөлөөт яриа өрнүүлэв.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …