Гэрлийн найруулагч Э.Батнямбуу “Mogul Pictures” -ийн шинэ уран бүтээлд дүр бүтээжээ

“MOGUL PICTURES” Хонг Конгийн “LESMODA PICTURES –ийн хамтарсан хоёр дахь уран бүтээл болох “Deju vu” уран сайхны кино энэ Баасан гарагт нээлтээ хийх гэж байна.

Тэгвэл тус киноны гол дүрд кино уран бүтээлчдийн дунд “гэрлийн бурхад” хэмээн алдаршсан багш шавь хоёр болох Ш.Батбаяр Э.Батнямбуу нар тогложээ.

Гэрлийн найруулагч Э.Батнямбуу мэргэжлийн жүжигчин бөгөөд кино бүтээлд ихэвчлэн гэрлийн найруулагчаар ажиллаж байжээ. Тэгвэл энэ удаад найруулагч Б.Чингүүний “Deju vu- Дэжа вү”кинонд нэгэн өвөрмөц дүр бүтээжээ. Cонирхуулахад тэрбээр  “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” кинонд Лут-ын дүрийг бүтээж үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан билээ.

Гэрлийн найруулагч Э. Батнямбуугийн ажилласан уран бүтээлийг дурдвал: “Визард” продакшны “Помогите нам”, “Х ТҮЦ”-ийн “Болсон явдал”, найруулагч Т.Алтантуяагийн “Ану хатан”, “U” фильмийн “Single ladies”, Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц: Байтаг Богд”, “Аримун” продакшны “Халуун зүрх” зэрэг уран бүтээлд гэрэлтүүлэгчээр ажиллаж, “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” , “Mogul Pictures” шинэ уран бүтээлд тогложээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.