Дуучин Ц.Энгүүний “Уучлалт гуйх гэж” дууны клип цацагдлаа

“Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүний шинэ уран бүтээл “Уучлалт гуйх гэж” дууны клип цацагдлаа. Түүний анхны цомгийн сингл болох “Уучлалт гуйх гэж” дууны үг, аяыг Д.Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р.Мөнхсайхан ажилласан юм. Өнгөрсөн онд “The Voice of Mongolia” шоуны ялагч болсны дараа Ц.Энгүүн “Монгол Контент” ХХК-тай уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд энэ хугацаанд түүний шинэ уран бүтээлүүдийг гаргахаар ажиллан, бэлтгэлээ хангаж байсан билээ.

Сонирхуулахад, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” киноны дууг дуулсан юм.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.