“Яг түүн шиг” шоуны ээлжит ялагчаар дуучин Б.Маралжингоо тодорлоо

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын тав дахь дугаар өчигдөр /2019.06.02/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар дуучин Б.Маралжингоо Ардын жүжигчин, уртын дуучин А.Нэргүйн “Алсын газрын зэрэглээ” дууг тун адилхан дуулж, анхны ялалтаа байгууллаа.

Шоуны салхийг хагалж, загвар өмсөгч С.Сарнай 19 настай дэлхийн алдартай реппер Lil Pump-ыг дууриасан бол дуучин Б.Халиун Өмнөд Солонгосын дуучин загвар өмсөгч Ким Жэ-ни буюу Jennie Kim, дуучин П.Баярцэнгэл “Die Antwoord” хамтлагийн гишүүн Yolandi Visser-ийн этгээд дүрд хувирч, жүжигчин Т.Бархүү рок дуучин, дуу зохиогч, жүжигчин Alice Cooper-н дүрээр эргэн ирсэн бол дуучин Г.Сүндэрмаа дахин эрэгтэй алдартны дүрд хувирч, “Outkast” хамтлагийн гишүүн Andrй 3000-ы дүрийг бүтээлээ. Авьяаслаг оролцогч Б.Нацагдоржийн хувьд “Linkin Park” хамтлагийн гоцлол дуулаач Chester Bennington-ыг тун адилхан дууриаж, чадварлаг дуучин гэдгээ дахин нотолсон бол дуучин Б.Амархүү Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүхийг түүний шавь Б.Бат-Энэрэлтэй цуг дуулж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа.







Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …