Дуучин Б.Халиун “Дархан бэрийн цол” тэмдгээр шагнуулжээ

Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр “Киви” хамтлагийн гишүүн, дуучин Б.Ха­лиуныг гэргийгээ болгосон билээ. Тэд хамтдаа “Сүүн цагаан хурим”, “Хайр өөрөө гайхалтай” зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан ч дуучин хос сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хөндийрч, хувийн амьдралдаа анхаарч гурван хүүтэй болсон. Тэгвэл дуучин Б. Халиунаа өчигдөр /2019.05.30/ Дархан бэрийн цол тэмдгээр шагнуулжээ.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Билэгт сайн ѳдөр Дархан бэрийн цол тэмдгээр шагнууллаа. Алганы хээн дэх амьдралын зургаар бид учирч, гурван сайхан хүүгээ тээлээ. Аав, ээждээ ирсэн эрэлхэг гурван баатраа атаат дайснаас хол амьдралын алтан багана болгохын төлөө алив бүхнийг заан сурган хүмүүжүүлж, ачтай буурлууд болон аз жаргалаа ургуулан тэтгэх болно. Аав, ээж нь. Алив миний хөвгүүд хүнлэг сайхан сэтгэлтэй, уужуу ухаантай, мундаг эрс болоорой. Дархалж овоглуулж өгсөн гурван хүүдээ, ханьдаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …