MУГЖ Ж.Алтанцэцэгийн охин “Монголоо Кидс” брэндийн хүүхдийн загварын шоунд моделиор оролцов

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг хоёр охин нэг хүүтэй. Түүний дунд охин С.Номин-Эрдэнэ ээжийнхээ авьяасыг өвлөн, багаасаа дуулж эхэлсэн билээ.

Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд дунд охиндоо зориулан “Би хүүхэлдэй”, “Урт наслаарай ээж ээ” дууныхаа клипийг нь хийж өгч, Монголын сайхан ээжүүд, хүүхдүүддээ бэлэг барьсан байдаг. Тэгвэл дуучин бүсгүйн хоёр бага охин өчигдөр /2019.05.30/ Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center”-т зохион байгуулсан “Монголоо Кидс” брэндийн анхны албан ёсны хүүхдийн загварын шоунд моделиор оролцож, ая дуугаа өргөн барьсан юм. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг уг загварын шоунд ая дуугаа өргөн, охидоо дэмжсэн.

 

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …