Амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх зорилгоор сурагчдын дунд тэмцээн зохион байгууллаа

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайхын Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр Налайх дүүргийн тэргүүний 109 дүгээр сургуулийн зааланд зохион байгуулагдав. Энэ шатанд гурван сургуулийн таван багийн 50 орчим хүүхэд оролцож, аваргаа шалгаруулахаар өрсөлдөж байгаа юм.

Хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилготой тус тэмцээний нэгдүгээр шатанд найман сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцсон юм. Тэмцээнийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулж, нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хамт олон, эмч нар багаараа ирж ажиллаж байгаа аж. Мөн Тайванийн шүдний эмч нарын холбооны 14 эмч хамтран зохион байгуулж, оролцож байна. Тэмцээний хоёрдугаар шатанд түрүүлсэн баг Тайваньд болох “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна.

Шүд нь яс, мөгөөрс, булчин, шөрмөс, цус, мэдрэл агуулсан бие даасан эрхтэн. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина болж тэр нь хүндэрсээр үе мөч, зүрх, бөөр өвчлүүлдэг. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шүд цоорох өвчлөл нь хүүхдүүдийн дунд 95 орчим хувийн тархалттай байгаа бөгөөд сурагч өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчдийн дунд тохиолдож буй олон архаг өвчний суурь болж байна. Иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал хэвшил бүрэн төлөвшөөгүйн улмаас бага насны хүүхдийн шүд цоорох өвчлөл буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс хүүхдэд багаас нь зөв дадал хэвшүүлэх зорилгоор энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …