“Никитон” хамтлаг Германд тоглолтоо хийнэ

Монголын поп-рок хөгжмийн шинэ цагийн нүүр царай болсон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид 2019 оны зургадугаар сарын 1-нд ХБНГУ-ын Берлин хотод, зургадугаар сарын 9-нд Дюселдорф хотод бидний сэтгэлд хоногшсон дуунуудаа толилуулах гэж байна. “Никитон” нь өдгөө 20 гаруй жил классик рок урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа Монголын амьд хөгжмийн нэр хүндтэй хамтлагуудын нэг юм.

Монголын амьд хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж буй тус хамтлаг гоцлол дуучин, ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй. Үндсэн бүрэлдэхүүн дээр нэмээд туслах дуучидтай /back vocalist/ тоглохоор зэхжээ.

Энэхүү тоглолт нь Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог ба ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам энэхүү тоглолтыг дэмжин ажиллаж, ХБНГУ дахь “Mongolian Step” Монголын соёл урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ төслийг удирдан зохион байгуулж байна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …