66.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Монголбанкнаас өнгөрсөн сарын статистик мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд нийт хадгаламжийн хэмжээ 13.8 их наяд төгрөгт хүрсний 80.4 хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн нийт хадгаламжийн 19 хувь, байгууллагын хадгаламжийн 25.9 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байгаа аж. Тэгвэл  банкуудын зээлийн үлдэгдэл 17.5 их наяд төгрөгт хүрчээ. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 28 хувиар өсч 9.1 их наяд төгрөгт хүрсэн байна.  Харин хувийн байгууллагынх 15 хувиар өсч 8.2 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт зээлээс төгрөгийн зээл 14.9 их наяд, валютын зээл 2. 6 их наяд төгрөг  болсныг мөн мэдээллээ. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 182 тэрбум буюу 1.1 хувиар өссөн. Хэвийн зээл өмнөх сараас 31 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар өссөн. Чанаргүй зээл өмнөх сараас 84.5 тэрбум буюу 4.5 хувиар өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн 79 хувийг байгууллагын зээл бүрдүүлсэн бол нийт чанаргүй зээлийн 85 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлсэн байна.

Дээрх хугацаанд банкууд 923 зээлдэгчид 66.5 тэрбумын ипотекийн зээл шинээр олгосноос 45.2 нь хөтөлбөрийн 54.8 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл аж. Шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 1.7 нэгж хувиар өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар буурсан аж.  Ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн 74.3 хувь нь хөтөлбөрийн зээл, 23.6 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр,2.1 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 77.9 хувь нь хөтөлбөрийн зээл, 24.2 хувь нь өөрийн эх үүсвэрээр 0.82 нь бусад эх үүсвэрээр олгожээ.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …