“К поп”-ын ковер тоглолт үзээд Солонгос Улсад хосоороо аялаарай

Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм.

Тоглолтод хүүхэд, залуучуудын хайртай хамтлаг дуучдынхаа дууг ковер хийж, нэгэн өдрийг “К поп” хөгжмөөр амьсгалан өнгөрөөнө. Мөн тоглолтын зочноор Монголын дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр сууриа олоод байгаа дуучин С.Гантогоо, The Saway, Honeymoon, Жижгээ, Цогтоо, жүжигчин зэрэг уран бүтээлчид оролцоно.

Тоглолт ирэх 6-р дугаар сарын 2-нд “UB Palace”-ийн концертын их танхимд хоёр удаа болно. Энэхүү тоглолтод ирсэн сонсогч та “К поп” оддын тоглолтыг амьдаар нь үзсэн мэт сэтгэгдлийн авна гэдэгт итгэлтэй байна. Ингээд “К поп” хөгжмийг сонсдог, хайрладаг хүүхэд, залуус та бүхнийг энэхүү тоглолтод урьж байна.

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …