Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн тансаг зэрэглэлийн загварын шоу болно

Хүүхдийн “Mongoloo Kids”- брэнд Монголд анх удаа хүүхэд багачуудад зориулсан тансаг зэрэглэлийн үндэсний хувцасны шоуг зохион байгуулах гэж байна. “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоу энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдана.

Бяцхан мисс олон улсын хүүхдийн байгууллага шоунд  хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд шоуны моделиудаар тус байгууллагын олон улсын хүүхдийн тэмцээний шагналт байранд шалгарсан авьяаслаг охид урилгаар оролцох юм.

“Mongoloo Kids”шоуны гол зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Монгол эх орныхоо ахуйн зан заншил, өв соёлыг бяцхан үрсдээ таниулж түгээх зорилготой аж. Шоунд “Mongoloo Kids” брэндийн загварын коллекцууд, авьяаслаг хүүхдүүдийн болон хамтлаг дуучдын тоглолт, хамтрагч байгууллагуудын хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа, тасалбарын дугаараар азтан шалгаруулах, үзэгч хүүхдүүдийн дунд загварын тэмцээн явуулж, дараагийн зохиогдох арга хэмжээний нүүр царай болох бяцхан модель хүүхдийг шалгаруулах хөтөлбөрүүд багтжээ.

Энэхүү шоуг үохион байгуулснаар орчин үеийн хүүхэд залуучуудад үндэснийхээ өв соёлыг хувцас загвараар дамжуулан нийтэд сурталчлан таниулах, өдөр тутмын хэрэглээнд нь өргөн дэлгэрүүлэх боломжтой болох юм. Шоу нийт 4 цаг үргэлжлэх бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэгт дагалдах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 95014445 94740533 утасаар холбогдож авах боломжтой.


Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …