“Яг түүн шиг” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар Т.Бархүү, Б.Халиун нар тодров

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын дөрөв дэх дугаар өчигдөр /2019.05.26/ үзэгчдийн хүртээл боллоо.

 

Өчигдрийн дугаарт шилдэг найман оролцогч анх удаа хос болж, дуэт үзүүлбэрийг үзүүлснээрээ онцлог байв. Тодруулбал, дуучин П.Баярцэнгэл Г.Сүндэрмаа нар хамтран реппэр, продюсер Pitbull, Мarc Anthony-гийн дүрд хувирч, 2011 онд гарч байсан “Rain Over Me” дууг дуулсан бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Б.Нацагдорж Suzi Quatro, Сhris Norman нарыг яг түүн шиг дуурайж, үзэгчдийг 1978 онд авчирч чадсан юм.

Харин дуучин Б.Маралжингоо дуучин Б.Амархүү хамтдаа Shakira, Beyonce болж, бэлхүүсний бүжгийг тун чадварлаг бүжиглэсэн бол дуучин Б.Халиун жүжигчин Т.Бархүүтэй хослон Аdam Levine, Rihanna-гийн дүрд хувирч шоуны ялагч болж, зургаан сая төгрөгөөр шагнууллаа.




 

 

 

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. t says

    naki turuulex baisan

    barxuu ongiroo zangaas oor um baixgui

    xet jujiglex taldaa

    bayartsengeliig xet daraad bn

  2. зочин says

    Жаргалсайхан, Энхтуул нар тэнэгтсэн, илт илүү байсан хүмүүсийг яахаараа ингэж дүгнэсэн нь үнэхээр ойлгомжгүй, харин Ганхүү браво. Сүндэрээ, Баярцэнгэл 2 түрүүлснийг үзэж байсан хүмүүс нь харсаан

  3. СБД says

    Баярцэнгэл, Сүндэрээ 2 хамгийн мундаг байсан, зарим 2 шүүгч нар үнэхээр инээдтэй, үзэгчдийг юу ч мэддэггүй гэж боддог юм байх даа

  4. Энхтуулд шүү says

    Энхтуул, Жагаа 2 үнэхээр жул юмаа. Ганхүү бол бодит, яг түүн шигтээ тохирсон шүүгч. Ялангуяа Энхтуулын өгч байгаа оноо бүр шал тэнэг. байнга шүү. Өө юу вэ энэ одоо л гэж байгаа юм чинь. Дуэтэд бол Наки Сарнай, Сүндрээ Баярцэнгэл мундаг байсан. Гэтэл хамгийн мууг нь шалгаруулж байгаам даа. Балай. Шударга л байцгаая л даа. Дандаа хахуул, хэн нэгнийг улаан цайм хамгаалсан, өргөсөн, энэ ялзарсан зангаа хэзээ болих юм бэ.

  5. Энхтуулд шүү says

    Энхтуул, Жагаа 2 үнэхээр жул юмаа. Ганхүү бол бодит, яг түүн шигтээ тохирсон шүүгч. Ялангуяа Энхтуулын өгч байгаа оноо бүр шал тэнэг. байнга шүү. Өө юу вэ энэ одоо л гэж байгаа юм чинь.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.