Хүүхдийн соёл урлагийн их наадам “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

“Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон зохион байгуулдаг ирээдүйн тайз, дэлгэцийн урлагийн оддыг төрүүлэх зорилготой хүүхдийн соёл урлагийн их наадам болох  “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний 17 удаагийн Гала тоглолт өчигдөр /2019.05.24/ Монголын Хүүхдийн Ордны Их танхимд боллоо. Уг тэмцээнийг 2002 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд өдгөө 17 дахь удаагаа ийнхүү ёслол төгөлдөр амжилттай зохион байгууллаа.

17 дахь удаагийн “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээнд 4-6 насны авьяаслаг бяцхан 37 мисс охид авьяас, оюун ухаанаараа өрсөлдсөн бөгөөд тэмцээний “Тэргүүн мисс” цом, “Мөнгөн титэм”-ийн эзнээр 450 оноогоор Талст-21 цэцэрлэгийн суралцагч Амарсанаагийн Төгсгоо,“Дэд мисс” цомын эзнээр 420 оноотойгоор 37-р цэцэрлэгийн суралцагч Очирхуягийн Үжин, нар тус тус шалгарсан юм.

Мөн бяцхан 37 мисс охидын 16 охид дараах номинацуудад шалгарав.

“Бяцхан Мисс” номинацад

• “ОНЛАЙН БЯЦХАН МИСС”-ээр Ууганбаярын Жаргалан

• “АВЬЯАСЛАГ БЯЦХАН МИСС”-ээр Батсайханы Золжавхлан

• “ЖҮЖИГЧ БЯЦХАН МИСС”-ээр Сансарбаатарын Цэлмэг

• “БҮЖИГЧ БЯЦХАН МИСС”-ээр Насанбатын Сэргэлэнзаяа

• “ДУУЧ БЯЦХАН МИСС”-ээр Мөнх-Оргилын Номин

• “ОЮУНЛАГ БЯЦХАН МИСС”-ээр Мөнхбаясгалангийн Анхмаа /АХА тэмцээний ялагч/

• “ФОТО БЯЦХАН МИСС”-ээр Ганзоригийн Ану-Үжин

• “ЗАГВАРЛАГ БЯЦХАН МИСС”-ээр Анхбаярын Амин-Эрдэнэ

• “ӨХӨӨРДӨМ БЯЦХАН МИСС”-ээр Баатархүүгийн Номин-Эрдэнэ

• “ХҮМҮҮНЛЭГ БЯЦХАН МИСС”-ээр Сэнгээгийн Ариунхишиг

“Бяцхан Од”номинацад

• “АВЬЯАСЛАГ БЯЦХАН ОД”-ООР Отгончимэгийн Номинжин

• “ДУУЧ БЯЦХАН ОД”-ООР Гомбо-Очирын Ариунзаяа

• “ЖҮЖИГЧ БЯЦХАН ОД”-ООР Азжаргалын Гэгээнзаяа

• “БҮЖИГЧ БЯЦХАН ОД”-ООР Идэрхангайгийн Анхцэцэг

• “ЗАГВАРЛАГ БЯЦХАН ОД”-ООР Золбаярын Амирлан

“Бяцхан Мисс-2019” Улсын Уралдаант тэмцээний “ШИЛДЭГ ХҮҮХЭД” медалийн эзнээр Мөнхбаатарын Намуун, Бумжаргалын Номин, Төгсбаярын Гэгээнтуяа, Баярхүүгийн Гэрэлтэх-Од / Анхбаярын Энгүүн, Азжаргалын Гэгээнзаяа, Ганзоригийн Маргад, Берденбекийн Алсу, Батхуягийн Аз-Арвин, Бат-Оршихын Сондор, Анхбаярын Хүслэн-Эрдэнэ, Одбаярын Халиун нар тус тус тодорлоо.

Дашрамд дурьдахад “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний шилдэг хүүхдүүд Монголын Хүүхдийн ордны “Эрдэм” алтан, мөнгөн медалиар шагнуулсан билээ.

Тухайлбал,

МХО-НЫ “ЭРДЭМ” АЛТАН МЕДАЛЬ

• Цэрэннямын Гэгээнхүслэн /69-р цэцэрлэг/

• Нямдаваагийн Тэргэлсаран /5-р цэцэрлэг/

• Батбаатарын Нандин-Учрал /204-р цэцэрлэг/

• Энхсайханы Энх-Хүслэн /Оньсхон цэцэрлэг/

МХО-НЫ “ЭРДЭМ” МӨНГӨН МЕДАЛЬ

• Мөнхтулгын Маргад

• Амарсанаагийн Төгсгоо /Талст-21 цэцэрлэг/

• Бат-Оргилын Марта /БГД 11-р цэцэрлэг/

• Дэлгэртогтохын Энэрэл/Солонго-236-р цэцэрлэг/

• Баатархүүгийн Номин-Эрдэнэ/160-р цэцэрлэг/

• Мөнхбаясгалангийн Анхмаа /24-р цэцэрлэг/

• Ууганбаярын Жаргалан /Талст-21 цэцэрлэг/

• Сансарбаатарын Цэлмэг /103-р цэцэрлэг/

• Золбаярын Амирлан /Орос-3 бэлтгэл бүлэг/

• Майнбаярын Ингүүн /185-р цэцэрлэг/

“Бяцхан Мисс-2019” Улсын уралдааны тэмцээний Гала тоглолтод шүүгчээр Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Энхзул, “Азийн топ модель”, загвар өмсөгч Т.Туяамаа, залуу жүжигчин Б.Батмаа, “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын тэргүүн, Боловсролын тэргүүний ажилтан Э. Оюунтунгалаг, урилгаар “Академи авардс-2018” наадмын Шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн Ц. Мичидмаа нар ажилласан юм.

Энэ жилийн тэмцээний “Тэргүүн мисс”,“Мөнгөн титэм”-ийн эзнээр тодорсон бяцхан мисс А.Төгсгоо Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2020” тэмцээнд оролцоно.

“Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас төрөн гарсан Монголын авьяаслаг миссүүд маань дэлхийн загварын тайзнаа эх орныхоо нэрийг хүндэтгэлтэйгээр дуурсгасаар байна. Тодруулбал, “Best princess of the world” Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд “Luxury brand model awards” Азийн хүүхдийн загварын шоунд тав дахь жилдээ, “Best kids model of the universe” Италийн Миланы Олон улсын загварын шоунд хоёр дахь жилдээ, “Junior model international” Арабын Олон улсын хүүхдийн загварын шоу, “Best Top Model of The Universe Pageant” Олон улсын загварын шоу, “Top Child model of the planet” Олон улсын хүүхдийн загварын шоунд хоёр дахь жилдээ амжилттай оролцсон билээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …