Хүнсний ногоо, жимсний химийн бодисыг цэвэрлэх энгийн арга

Жимс хүнсний ногоо нь ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаа болон бодисын солилцоог идэвхжүүлэх нөлөөтэй. Гэдсэнд хий хуралдахыг багасгаж, ялзралын процессыг бууруулах үйлчилгээтэй пектин хэмээх бодис нь зөвхөн хүнсний ногоо, жимсэнд байдаг. Тэгвэл эдгээр хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдал хэр найдвартай вэ гэдэгт хүмүүс аль хэдийн найдахаа больсон.

Учир нь химийн бодисоор ургамлыг элдэв хортон шавьж, өвчин, шарилж зэргээс хамгаалдаг. Харин ургацыг элдэв зүйлээс хамгаалахад ашигласан хор нь хүний биед эерэг нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ тухайн хор жимс, ногооны зөвхөн өнгөн хэсэг болох гадна талд буюу хальсанд нь үлддэг байна. Тиймээс химийн бодисыг маш энгийн аргаар цэвэрлэж болно гэсэн үг. Тухайлбал:

Жимс, ногоонд шингэсэн хорт бодисыг 98% хувь ариутгах арга:
1. Жирийн уксусыг устай 1:3 харьцаатай байхаар холино.
2. Энэ уусмалдаа жимс, ногоогоо 5-10 минут байлгана.
3. Жимс, ногоогоо цоргоор гоожих бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Энэ аргыг бас өөрөөр ашиглаж болно. Уусмалаа шүршдэг саванд хийж ногоо, жимсээ шүршээд 10 минут байлгана. Дараа нь урсгал усаар жимс, ногоогоо угаагаарай.

Хэрвээ танай гэрт уксус байхгүй бол 1 хоолны халбага нимбэгний шүүс болон 2 хоолны халбага хүнсний содоор орлуулж болно. Үүнийгээ аяга усанд хийж хутгаад жимс, ногоогоо угаагаарай.

Зарим зөвлөмжид 90% ус болон 10% цагаан цууны уусмалыг зөвлөдөг. Энэхүү уусмалд жимс, ногоог ойролцоогоор 20 минут байлгасны дараагаар урсгал хүйтэн усаар зайлах юм.

Импортоор орж ирсэн жимс, хүнсний ногоог ч сайтар цэвэрлэн идэх шаардлагатай. Пестицидээр хамгийн түгээмэл бохирдож буй жимс ногоог дурдвал төмс, гүзээлзгэнэ, вандуй, усан үзэм, цоохор майлз, бууцай, чинжүү, интоор болон улаан лоолийг нэрлэж болно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.