Жүжигчин О.Дөлгөөн Америкийн урлагийн их сургуулийг амжилттай төгсжээ

 

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцсан бөгөөд сургуулиа амжилттай төгсчээ.

Жүжигчин бүсгүй гэр бүлийн хамт тэнд амьдардаг юм.  Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм.

Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон байдаг. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч билээ.

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …