Какүрюү М.Ананд унаж, Асанояама дахин башёг тэргүүлж эхэллээ

Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 13 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Тамаваши Такаясүд унаснаар 10 даваа, 3 унаатай болсноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ.

Энэ барилдааны өмнө Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж байгаа Точиношин, Асанояамад ойчиж 4 унаа, 9даваатай болсноор Асанояама 11 даваа, 2 унаатай башёг тэргүүлж эхэллээ. Нацү  башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараа башё улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна.

Энэ өдөр Озэки Гойэдо, Шодайг давж даваагаа ахиуллаа. Минато дэвжээний Сэкиваке Ичиножёо А.Ичинноров баруун өвдөгний гэмтлийн улмаас 3 өдөр башёг өнжөөд пүрэв гарагаас дахин барилдаж 2 даваа аваад байна. Өнөөдөр Эндог давсан юм.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …