Нийтийн тээврийн 668 хэрэгслийг шалгалтад хамруулахад 266 зөрчил илэрчээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудын явц байдлыг эрчимжүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд тус газрын удирдах албан тушаалтнууд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Шалгалтад 668 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас

  • өнгө үзэмж муу 42,
  • чиглэлийн урд хаяггүй 1,
  • хойд болон хажуу хаяггүй 14,
  • гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй 65,
  • суудлын бүрээс бохир 31,
  • суудлын бүрээс дутуу 34,
  • суудлын бэхэлгээ муу 15,
  • жолоочийн ажлын хувцасгүй 22,
  • заалны зүүжин бариул дутуу 16,
  • Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Хүүхэдтэй эхчүүд, Жирэмсэн эмэгтэйд зориулсан суудалгүй 26 зэрэг нийт 266 зөрчил илэрсэн тул  зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, үйлчилгээний чанар, соёл, угаалга цэвэрлэгээ сайжруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө.
Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Зочин says

    Дээр нь нэмж хэлэхэд хэтэрхий угзарган /яг л спортын уралдаанд явж буй мэт/ явдалтай, жолооч нь кабиндаа байнга тамхи татаж явдаг нь хамгийн буруу

  2. сана says

    утгагүй зүйл утсаараа байнга ярина тамхи татна ихэнх нь мэдрэлийн гажигтай шулуухан хэлэхэд

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.