Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй асардаг аав

Амьдрал эрээнтэй, бараантай байдаг. Амьдралын энэ л үедээ төрсөн ганц хүүгээ л гэж яваа нэгэн аавыг бид онцолж байна. Мэдээж өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хайрлах нь бидэнд байгалиас заяасан төрөлх чанар. Хэдий орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй асрах түүнийг Г.Батхуяг гэдэг. Тэр яг одоо ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт 7 настай Б.Гэрэлт-Од хүүгээ сахин эмчлүүлсээр долоо хонож байгаа. Хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгджээ. Он гарсаар 4 дэх удаагаа ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Учир нь хүү төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт өвчтэй болжээ. Ингэснээр хүү 7 настай хэдий ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй. 100 хувийн асаргаанд байдаг хүүг ааваас нь өөр хүн асрахаас халширч зугтдаг байна.  Тиймдээ ч төрүүлсэн ээж нь халширсан байх гэж хүүгийн аав Г.Батхуяг хэлж байлаа. Хүүгийн ээж Б.Гэрэлт-Од хүүг хоёр настай байхад нь эцгээс нь салж, аав хүү хоёрыг орхин явжээ. Тэр цагаас хойш аав хүү хоёр аав, ээжийн гэрт толгой хоргодож, ах дүүгийн гарыг харсаар өдийг хүрсэн байна.

Одоо ч тэднийг яаж байна гээд эргэж тойрох хүн ирдэггүй хэмээн нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгч нь хэлж байлаа. Эмнэлгийн хоолоор болж байгаа гэж байгаа ч хүүд нь живх, солих хувцас гээд дутмаг зүйлс дэндүү их учир нэг өрөөнд эмчлүүлж байгаа сахиур ээжүүд нэгдэн санаачлага гаргаж Г.Батхуягт туслах аянг эхлүүлсэн байна. Амьдралын нугачаанд нухлагдаж байгаа ч хүүгээсээ алхам ч холдохгүй асарч,  хайрлах аав, үеийнх нь хүүхдүүд сургуульд ороод хөл дээрээ гүйж байхад сууж ч чадахгүй байгаа 7 настай хүүг харсан хэн ч тоохгүй өнгөрөхгүй биз. Тиймдээ ч хэдий өөрсдөө өвчтэй хүүхдүүдээ асарч байгаа ч сэтгэл зүтгэл гарган аав хүү хоёрыг өөрсдийн гэр оронтой болоосой, хүүд хэрэгтэй эмчилгээ, болон хэрэглээндээ зарцуулаасай гэж хүсч, чадах зүйлээрээ тусалж байгаа гэж байлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …