С.Амарсайхан Элчин сайд К.Кобландинтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.

Уулзалтын эхэнд ирэх сарын 3-ны өдрөөс эхлэн хоёр улсын нийслэл хотын хооронд шууд нислэг үйлдэхээр болсон талаар Элчин сайд К.Кобландин хотын даргад дуулгасан юм. Мөн уулзалтаар ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Казахстаны худалдаа, эдийн засгийн бизнес форум” зохион байгуулагдах талаар болон хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд талархаж байна. Агаарын тээврийн шууд нислэгтэй болж байгаа нь хоёр улсын хооронд аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Ирэх сард болох бизнес уулзалтад нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж, хамтарч ажиллах болно” хэмээлээ.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд К.Кобландин Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг Нур-Султан хотод албан ёсны айлчлал хийхийг урьсан юм.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …