Жорж В.Буш, И Жэ Ён нар Сөүлд уулзав

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш өнгөрсөн лхагва гаригт БНСУ-ын Сөүл хотноо “Самсунг электроникс”-ын дэд захирал И Жэ Ёнтой уулзсан байна.

Тэд Сөүл хотод Бушийн байрласан зочид буудалд уулзан, дэлхийн аж үйлдвэрлэлийн өнөөгийн хурдацтай өөрчлөлтийн талаар ярилцсан байна. АНУ-ын удирдагч асан тэрбээр БСНУ-ын Ерөнхийлөгч асан Ро Мүн Хёны таалал төгссөний 10 жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнд оролцохоор Өмнөд Солонгост иржээ.

И Жэ Ён Бушийн буудалласан зочид буудлаас гарч явахдаа уулзалтын талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан байна.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …