Д.Эрдэнэбат: АТГ-аас яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан

 

 

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар АТГ-т шалгаж  байгаа билээ. Түүнийг мөн яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.6.23/ мэдээлэл хийлээ.

Тэрээр АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгснөөс гадна энэ сарын 21-ний үдээс хойш яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан. Бид хуулийн хүрээнд асуудлаа яриад явж байхад эх сурвалжгүй мэдээллийг ямар зорилгоор явуулсныг нь гайхаж байна. Өчигдрийн үйл явцыг ажиглавал, Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийхдээ миний нэрийг дурдаж, мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. Энэ бүхнийг уялдуулан харвал улстөржсөн шинж агуулж байна.

Тиймээс өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Учир нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5.3-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн материалыг прокурорын зөвшөөрснөөс, прокурорын дэргэд мэдэгдэх боломжтой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж би үзэж байна. Иймд нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүргүүлж байгаа мэдэгдлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та Аж үйлдвэрийн сайд байхдаа Эрдэнэтийн хувьчлалд та ямар байр суурьтай байсан бэ? 

-Аж үйлдвэрийн сайдын хувиар Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Хамтын улс төрийн шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ байр суурин дээрээ байгаа.

Өнөөдрийн энэ өрнөж байгаа үйл явдлыг харахад 2020 оны сонгууль угтсан явдлууд болж байна. Энэ улстөржилтийг бид улс төрөөр хариулахаас өөр арга алга.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан нь магадгүй зөвхөн өнөөдрийн хувьд зөв байж болох юм. Ирээдүйд үүсэх үр дагаврыг тооцож үзсэн үү? 

-Эрдэнэтийн 49 хувь Монголд орж ирсэн нь яав ч буруу зүйл болохгүй. Эрдэнэт үйлдвэрийг буцаан авсан ч бид дараагийн үр дагаврын хамгийн мууг нь сонгоод байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …